Thursday, March 21, 2013

САРНАЙ


ЛИНН ЭМАНУЭЛЬ.

           САРНАЙ.

Алив, би санаандаа ургуулан бодоодхоё.
Аль 1940 онд амраглан дассан эцэг эх хоёр минь
Аравдугаар гудамжны дээврийн өрөөнд
Амьдарч байсан
үе.
Доод давхрынх нь Марк Ротко
Тэдний хуриманд зориулж
Унтлагынх нь өрөөний ханаар дүүрэн
Улаан хамбан сарнай зурж өгчээ.


Алив,яагаад тэр сарнай зурсныг таагаадхая.
Алтан алимын өнгөтэй билээ,ээжийн минь үс.
Амарч унтахынхаа өмнө хилэн малгай өмсөнө.

Би төрөөгүй,алсын оддоос ч хол байсан даа.
Би төсөөлж чадахгүй ,надад хэцүү л байна.
Ханаараа
дүүрэн сарнайтай өрөөнд
Хайрт хоёрыг дурлалдаа шатаж байхад
Би тэнд байгаагүй юм чинь,гэхдээ

Харин одоо бол би байна.
Ээж минь ичэхээрээ нүүр нь улайна.
Энүүнд л тэр сарнайн
нууц байгаа болов уу?
Үнэндээ тэр шөнө болсон явдал
Үхсэнийг босгож,унтсаныг сэрээх чадалтай байжээ.
Марк Роткогийн толгой дээр
Манай хоёрыг
амраглаж байхад,
Хав харанхуйд хэвтэж байгаа түүнд
Ув улаан сарнай,сарнай сарнай л
Харагдсан
байх даа!
 

       ЦООЖНЫ НҮХЭЭР ШАГАЙХУЙ

Дивангаравт өвөөгийн ёслолын хувцас байсан
Одоо бол миний
гэрийн өмдөөр
Зургадугаар өрөөний хаалганы гадаах шалыг арчин арчин
Зургадугаар өрөөний хаалганы цоожны нүхээр би шагайна.
Диваажингаас миний эмээ Фрай
Дэмий л сандарч, тэртээ дээрээсээ
Энэ ер нь хүүхэд биш шившиг гэж
Эцсэн дуугаар үглэнэ.
Арай эгчмид миний найзууд үүнийг
Арын суудал дээр л сураад авдаг.
Харин би цоожны нүхээр шагайн,
Улалзсан шаргал үсээрээ
Гялалзсан толигор шаахайгаараа
Уулга алдан, бурхныг дахин дахин дуудахаараа
Ухаан
самууртал дур хөдөлгөх Раулыг ширтэнэ.
Хүн харахгүй харанхуйн дунд
Хүсэл дураа
уул болтол харж авна.
Хүүхэд болохоороо
дараа нь яах бол гээд
Хүлээтэй юм шиг салахгүй шагайгаад л байна.
Дараа нь тэр хоёр коктейль ууна.
Хатуу дарс ч цоргих шиг,жимс ч үнэртэх шиг
Хар цагаанаар ирийх шалыг өмдөөрөө арчин
Хар дөрвөлжин,цагаан дөрвөлжин ...гэсээр
Хаалганаас
арайхийж нэг юм холдоно доо,би.

No comments:

Post a Comment