Saturday, April 13, 2013

ЖАМСРАНДОРЖИЙН ОЮУНЦЭЦЭГИЙН ЯРУУ НАЙРГИЙН ЕРТӨНЦӨӨР.


Монголын яруунайрагч эмэгтэй Жамсрандоржийн Оюунцэцэгийн “Алган дээрхи шувуу” шүлгийн

түүврийг АНУ-ын Чикаго хотын Publisher Megatron Group-ээс 2012 онд хэвлэн гаргажээ. Магадгүй,

энэ бол АНУ-ын хэвлэлийн компани, монгол найрагчийн номыг хэвлэсэн анхны тохиол ч байж

болох юм. Үүнийг үл өгүүлэн яруунайрагчийн шүлгийн уран яруу амт шимтэнд умбаснаа өгүүлэе.

Wednesday, April 3, 2013

АМЕРИК ЯРУУ НАЙРГААС.


ХИЗЕР  МАКЬЮ.

               ФИЗИК.

                Бурхангүй газар бумба галзуурна.{орч}

Хадат, Утаат, Цэнхэрлэх уулс

Хайлж урссан хайрган зүрхтэй,

Өөдөө доошоо өөрчлөгдөх

Өөрийн гэсэн ааш аальтай

Tuesday, April 2, 2013

МӨНХӨР.


 РАСУЛ  ГАМЗАТОВ.

           МӨНХӨР.

Сарны дор чи минь мөнхөрхийн төлөө

Хормын дотор би хором болж чадна.

Буруушааж зэмлэн намайг бүү зовоо

Бүхий л амьдарлаа чамдаа өгөхөд бэлэн байна.

Удаан жаргалтай ус уухын чинь төлөө

Улаан солир болон хувирч би чадна.

Гагцхүү гэмтэн болгон бүү зовоо

Ганц амьдарлаа чамдаа өгөхөд бэлэн байна.

Monday, April 1, 2013

Америк яруу найргаас


 
КИМ  АДДАНИЗИО

               ЧАМДАА ЗОРИУЛСАН ШҮЛЭГ.

Чинийхээ биеийн шивээсийг

Чимээгүйн дунд тэмтрэх би дуртай.

Цээжээрээ мэднэ дээ,хаана юу байгааг.

Мөөмний чинь тойргоос цацрах зураасаас

Мөрөн дээрх луутай чинь уралцах гэсэн

Мөгөөрсгүй цэхэр могойг хүртэл бүгдийг мэднэ.

Saturday, March 30, 2013

А.С.ПУШКИН ХАЙРЫН ТУХАЙ.


        А.С.ПУШКИН ХАЙРЫН ТУХАЙ.

          К * * *

Я помню чудное мгновенье:

Передо мной явилась ты,

Как мимолетное виденье,

Как гений чистое красоты.

Monday, March 25, 2013

MARK JARMAN


 MARK  JARMAN                 

                           COYOTES.

Is the world truly fallen? They say no.

For there’s the new moon, there’s the Milky Way,

There’s the rattler with a wren’s egg in its mouth,

And there’s the panting rabbit they will eat.

Thursday, March 21, 2013

САРНАЙ


ЛИНН ЭМАНУЭЛЬ.

           САРНАЙ.

Алив, би санаандаа ургуулан бодоодхоё.
Аль 1940 онд амраглан дассан эцэг эх хоёр минь
Аравдугаар гудамжны дээврийн өрөөнд
Амьдарч байсан
үе.
Доод давхрынх нь Марк Ротко
Тэдний хуриманд зориулж
Унтлагынх нь өрөөний ханаар дүүрэн
Улаан хамбан сарнай зурж өгчээ.

Saturday, March 9, 2013

“Санниковын газар” романы шинэчилсэн орчуулга хэвлэгдэн гарлаа

Дэлхий ертөнц, хүн байгалийн тогтолцоо, байгалийн сонин үзэгдэлт явдлын тухай шинжлэх ухааны хялбаршуулсан уран зөгнөлт энэ зохиол нь онц сонирхолтой ажээ. Эрт эдүүгээгийн байгаль ертөнцийг мөн тухайн цаг үеийнх нь хүмүүсийн амьдралтай нэгэн дор харьцуулан харуулсан энэ бүтээл ялангуяа хүүхэд, залуучуудын танин мэдэхүйд чухал хувь нэмэр оруулах сайхан зохиол юм. Романы хэсгээс уншигч танаа товч толилуулъя.

ВАМПУЧУУДТАЙ 

АНХ ДАЙРАЛДСАН НЬ 

"Санниковын газар" романы хэсгээс

Баавгайн гавлыг цэвэрлэж агуулахад хадгалах үүрэгтэй Никифоровыг майхны дэргэд үлдээгээд жуулчид хотгорын захаар зүүн хойт чигийг барин хөдөллөө. Жуулчид анх удаа явж үзсэн танил газраа өнгөрөөд үдээс хойш нэгэн жижигхэн аглагт гарч нуур хавийн чийглэг хөрсөн дээр үхэр, адууны туурайн мөрийн хажууханд хүний нүигэн хөлний мөр байхыг олж харав. Онкилонууд гуталтай явдаг тул энэ нь тэдний мөр лав биш тэгээд ч мөр онигой том, жирийн хүнийхээс ерөнхийдөө бүх хуруу нь их том эрхий долоовор хоёр хурууны хоорондох зай их, долоовор хуруу нь урт ажээ
Жуулчид зүүн хойшоо чиглэх нөгөө мөрөөр хоёр нохойгоо тавиад өөрсдөө араас нь явсаар дахин хоёр ч аглаг иоорхойг өнгөрөөд гурав дахь руу гарч явтал хүний дуу бөглүүхэн сонсогдов. Нохдоо уяанаас нь шүүрэн авч хөтлөөд ойн зах руу болгомжтой дөхсөөр аглагт вампучууд байхыг харлаа. Саяхан алсан ан ав нь бололтой өвсөн дээр харлах нэг том юмыг тойрон найман хүн бүжиглэж байлаа. Вампу хүн чармай нүцгэний дээр тун бор арьстай, эсвэл үстэй ажээ. Ааахирч ширэлдсэн гэзэг үс мөрөн дээр нь унаж, шингэн сахал нүүрийг нь эмжинэ. Вампучууд нэг гартаа богинохон жад, нөгөөдөө бороохой барин нэг бол дороо үсчин, нэг бол хөлөө урагш хойш гишгэн гараа савлан бүжиглэнэ. Хөдөлгөөнтэйгээ тохируулан "ой-гоо-гоо", "ай-дуу-дуу" гэж үргэлж хашгирна.

НАОМИ ШИХАБ НАЙ










СОНГИНО

Өнөөдөр миний таташинд орох гэж
Өчнөөн ч замыг туулсан юм бэ,дээ.
Ингэж бодохоор , бүгдээрээ мартдаг
Өчүүхэн гайхамшиг Сонгинын өмнө
Өгдөг сөгдөн магтан шагшмаар

KAY RYAN

KAY RYAN нь Калифорнийн Сан Хосе хотод төрсөн. Шүлгийн олон ном гаргаснаас хамгийн нэртэй нь  НИГАРО ГОЛ  (2005 он), ЧУЛУУН ЗААН (1996он) зэрэг номууд юм.Рут Лили,Ингрэм Мериллийн нэрэмжит яруу найргийн болон Гуггенхаймийн сангийн шагналтан.Америкийн яруу найрагчдын Академийн зөвлөлийн гишүүнээр 2006 оноос ажиллаж байна

 





ЯСТ МЭЛХИЙ
Амьдрал яст мэлхийн амьдрал атаархах зүйл биш ээ.
Амттан олж жажлах аз золоо үзэхээр
Арчгар дөрвөн хөлтэй хөмөрсөн тавган биеэ
Диваажин болсон ногоон нугад чирч аваачина гэдэг
Ай,амархан зүйл бишээ,атаархах ч юм бишээ.
Төө төөгөөр газрыг хорооно гэдэг
Төнтгөр биенд хөнгөхөн гэж үү?

Төв цэг, ганц цэг дээрээ эргэлдэж байтал
Дов сондуул,эрэг ганга дайралдаад
Өнхрөн унаж өөр нэгний таваг болох
Амархаан амархан.
Яст мэлхийн амьдрал эрсдэл,эрсдэл!
Бөгтөрхөн амьтан хэзээ ч жигүүртэн болохгүй!
Тэглээ ч хатан тэвчээртэй түүнийг
Тэнгэр тэтгэдэг,тэнгэр тэтгэдэг!

Tuesday, March 5, 2013

ӨНӨӨДӨР ХАМГИЙН САЙХАН БАЙГААСАЙ


Маргааш...маргааш... Монголчууд бид маргааш гэж хэлдгээрээ алдаршсан улс. Манай улсыг маргаашийн улс гэж дамшиглаж байсан нь саяхан. За,энэ ч яахав.Манайх ядахнаа маргааш сайхан болбол ч сайхан л байна.
Гэхдээ хүмүүс яахаараа маргааш гэдэг үгийг хэлдэг юм бэ?Маргааш болтол амар амгалан байж байгаад маргаашнаас л эхлээд бодож хийе гэдэг юм болов уу?
Маргааш гэдэг хязгааргүй учраас тийм их сонирхолтой юм болов уу? Маргааш гэдэг хязгааргүй өнөөдрийг урагшлуулах юм бол уржигдар,уржигдарын уржигдар болдог шүү дээ. Энэ бас сонирхолтой байгаа биз дээ? Маргаашаа гэж!

ШАДИВЛАНГАА НЭГ ХАРМААР Ч ЮМ ШИГ

11-р сарын 10 ны өглөө эртхэн босоод л , өөрөө оёсон ногоон торгон уужаа өмсөөд л, сэтгэл гэдэг наадамд явах гэж байгаа бага насных шигээ хөвөлзөн дэвэлзсээр Снicago хотыг зүглэвээ. Уран үгсийн чуулганд оролцоно гэхээс сэтгэл нь бас л сүү шиг дэвэрсэн миний үеэл дүү, “Нууц биш.сом”-ын админ Д.Отголт жолооныхоо ард хурдны морь унасан хүүхэд шиг харагдана.
Бидэн хоёр давхин давхисаар товлосон газраа очиж ,эхлээд зочид буудалд бууж хувцас хунараа янзалж өмсөөд чуулган болох танхимын зүг орж явчихлаа.

Monday, March 4, 2013

ХАЙР МИНЬ ХААЧИВ

                       АББА хамтлагийн дуулсан дуу
Where are those happy days
They seem so hard to find.
I tried to reach for you
But you have closed your mind.
Баяр жаргалтай өдрүүд минь
Баригдахгүй харагдахгүй болчихлоо.
Хайрлая хайрлая гэвээс чи минь
Харах ч үгүй суух юм даа.

Sunday, March 3, 2013

БИДНИЙ ОДОТ ТУГ

               {Америкийн Нэгдсэн Улсын сүлд дуу.}
Фрэнсис  Скотт  Ки – гийн 1814 онд бичсэн “Махерни усан боомтын хамгаалалт” гэдэг найраглалаас энэ дууны үгийг авсан байна. Фрэнсис Скотт Ки нь 1812 оны дайны үед Балтиморт британийн усан онгоцнуудыг бут ниргэхийг харж байсан, энэ буудлагын гэрч болсон, 35 настай залуухан өмгөөлөгч байжээ. Тэрээр яруу найраг сонирхдог,бичдэг нэгэн байсан бөгөөд энэ дайны дараа найраглалаа бичжээ. Анх удаа энэ сүлд дууг Балтиморт дуулсан байна.
Энэ дууны аяыг британийн нийтээр дуулдаг дууны ая гэж бодсоор олон жил болжээ. Харин бүүр сүүлд 1980 аад онд ая зохиогч нь Жон Стаффорд Смит болохыг эрдэмтэд тогтоосон байна.

ЗАЛУУ БАЙГАЛЬЧДЫН СТАНЦЫН АНХНЫ ЗАХИРАЛ


              Нарс гэдэг модоороо
              Наадмыг сийлсэн аав минь дээ...

Даваажавын Жамсрандорж гэдэг шавилхан шар хүү хүрээний бага
сургуулийг төгсөөд,эргээд сургуульдаа багшилж эхлэхдээ дөнгөж 16-хан
настай байжээ.Энэ залуухан багш ардын хүүхдүүдэд А,Б зааж ,ажлын
гараагаа эхэлсэн хэдий ч цаашид суралцаж ихийг мэдэх гэсэн хүсэл
мөрөөдөл зүрх сэтгэлд нь бамбар мэт дүрэлзэж байжээ.
Залуу хүүгийн зүмбэрлэх их хүсэл тэмүүлэл түүнийг тэр үеийн ЗХУ руу
хөтөлсөн байна. Дэлхийн хоёрдугаар дайны хүнд хүчир үе ч түүнийг
айлгасангүй. Тэрээр Калининград хотод Цэргийн сургуулийн химийн
ангид суралцаж эхэлсэн нь 1945 он.

Saturday, March 2, 2013

ЕВГЕНИЙ ЕВТУШЕНКО

МИНИЙ ИХ СУРГУУЛЬ

Хөрөг зургийнх нь хүрээ алтран гялалзсан хүмүүсээс гадна
Хэрэг болгон авахуулсан зураг нь ч олигтойхон гардаггүй
                                 Хүмүүсээс би суралцсан.
Хар багасаа Толстойгоос өөрөөс нь сурахаасаа
Харин түүний тухай сөөнгөтөн дуулдаг сохорчуудаас юм дуулсан.
Энгийн модон байшин Пастернакаас өмнө амьдрал таниулсан
Их үйлсийн төлөө дэлбэ нүдэлдэх дуртай,
                                Эн бол миний шүлгийн хэлбэр.
Дэлбэртэл хэлэх,дэлгэрэнгүй үзүүлэх арга юм.
Цайны газар энгэрээ яран нууцаа дэлгэх
Цайлган сэтгэлт тахир дутуутнаас Есениний ухааныг ойлгосон


Өмнө минь дэлгээтэй Маяковскийн шүлгийн шаднаас
Өмдөө гөлийж цайтал гулгасан шат олон юм өгсөн.
Шалбархай хагархайгаасаа айхгүй байхыг
Зима хотын дуугүйхэн хүүхнүүдээс сурсан
Гурван тонны машиныг бензинээр биш түлээгээр асаачихдаг

СЕРГЕЙ ЕСЕНИН

Качаловын нохойд

Жийм,аз хайрлан хөлөө бариулаач 
Ийм сарвуу би ерөөсөө үзээгүй
Салхи шуургагүй тэнгэрийг зүхэн
Сарны саруулд хоёулаа хуцая
Жийм,аз хайрлан хөлөө бариулаач.

 Хонгор минь битгий долоогоод бай
Хоюул ядахдаа хамгийн хялбарыг ухааръя

МАРИНА ЦЕВЕТАЕВА

Чиний нэр


Чиний нэр алган дээрх шувуу
Чиний нэр хэлэн дээрх мөс
Уруулын ганцхан хөдөлгөөн.
Чиний нэр тавхан үсэг.
Шидэлтэнд нь барьсан бөмбөг
Шивнэхэд сонсдох мөнгөн хонхлой.

ВЕРОНИКА ТУШНОВА

 Орос зөвлөлтийн яруу найрагч В.Тушнова “Анхны ном” 1965, “Алсын замд”1954, “Зүрхний дурсамж”1958, “Дахин амьсгалахуй”1961,”Аз жаргалтай зуун цаг”1965 “Шүлгүүд”1969 зэрэг номууд туурвижээ.


АНДРЕЙ ДЕМЕНТЬЕВ

Тэр өдөр Пушкин үхээгүй гэж
Энэ өдөр гэнэтхэн би зүүдэллээ.
Хайрт найз Сергей Соболевскийн ачаар
Хар мөрт дуэль болсонгүй.
Өөдгүй ноёдын шуугиан
Өшөө хонзон,өвдөх шаналах л үлджээ.
Азгүй азгүй тэр өдөр Соболевский
Алс Европод сууж байжээ.

ӨӨРИЙН ШҮЛГҮҮД

  Эротик дөрвөн мөртүүд 

[ Орос орчуулгын хамт]
Цурам хийлгүй чамайгаа бодон үүр цайлгалаа.
Цуг байсан хором бүрийг бүүр саналаа.
Дахиж ирэхгүй мөчүүд хар үсэнд минь унаж
Даанч урт шөнө дэр нэвтлэн жиндээнэ.

Думала о тебе, не смыкая глаз, побудила рассвет нового дня.
Каждое мгновение, которое провели мы вместе, в памяти
пронзительно возвращалось
Невозвратные эти мгновения падали на мои черные волосы.
Такая долгая ночь холодом своим сквозь подушку леденила.


ДӨЧИН НАС

Энэ дөчин нас гэдэг бүсгүй хүнд
Эгчдэх ч үгүй,дүүдэх ч үгүй сайхан нас юм.
Салаа бүр нь нахиалсан ургаж гүйцсэн хус шиг
Залаа бүхэн нь дүүрэн уурагшиж идээшсэн самар шиг

Өнгө өнгө нь найрссан  алтан зул цэцэг шиг
Мэнгэ толбо нь тодорсон арван тавны сар шиг
Энэ дөчин нас гэдэг бүсгүй хүнд
Ихдэх ч үгүй,багадах ч үгүй сайхан нас юм.

EDGAR ALLAN POE {1809-1849}


ANNABEL  LEE
It was many and many a  years ago,
In a kingdom by the sea,
That a maiden there lived whom you may know
By the name of Annabel Lee;-
And this maiden she lived with no other thought
Than to love and be loved by me.
Тэртээ дээр үед олоон жилийн өмнө
Тэнгисийн захад,тэнгэрийн хаяанд
Ганцхан надад хайртай,би ч түүндээ хайртай
Ийм л амин бодолтой
Гайхам сайхан охин амьдардаг байлаа.
Аннабел минь,Аннабел минь.

МИХАЙЛ ЛЕРМОНТОВ

Сосед
Кто б ни был ты,печальный мой сосед,
Люблю тебя,как друга юных лет,
    Тебя, товарищ мой случайный,
Хотя судьбы коварною игрой
Навеки мы разлучны с тобой
    Стеной теперь- а после тайной.

ТОНЕ ХОГЛЕНД

 ХОЁР  ГАЛТ  ТЭРЭГ
“Давхиж яваа хоёр галт тэрэг” гэдэг  дууг
Дандаа л шөнийн цагаар нэвтрүүлдэгсэн.
“Үдэш үүрээр” гэдэг  радио программ  байдагсан.
Үнэхээр л  галт тэрэгний тухай  дуу гэж би бодно.

ТОГЛООМ

Ирэх жил ирнээ ирнэ
Их замын салаан дээр угтаарай
Наадмын өглөө арван нэгэн цагт шүү гэж
Наадам болгон нутгийн залууд хэлсэн юмсан
Хос морьтой угтана аа гэхэд нь
Үгүй, үгүй багадана
Хоёр сүйхтэй зогсож байгаарай гэж
Хошигнож тоглон нутгийн залуутай тохирсон юмсан.

НОМЫН БАЯР

Орчуулагч, яруу найрагч Ж.Оюунцэцэгийн 2010 онд дахин хэвлүүлсэн орчуулгын 10 номны баяр "Интерном" дэлгүүрт 2010 оны 9-р сарын 17-ны өдөр болсон бөгөөд шилдэг бүтээл туурвисны учир Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал хүртсэн юм. Энэ баярын үеэр "Орчлонгийн сайхан хүүхнүүд" зэрэг дуунуудыг хамтран бүтээсэн хөгжмийн зохиолч, дуучид оролцсон билээ.


"АЛГАН ДЭЭРХ ШУВУУ НИСЛЭЭ"

Орчуулагч,яруу найрагч Ж.Оюунцэцэг  өөрийн болон орчуулсан шүлгүүдээ эмхэтгэн,Америкт шинэ ном гаргалаа. "АЛГАН ДЭЭР ШУВУУ"  нэртэй энэ номонд өөрийнх нь бичсэн ухаарал, гэгээрлийн,зөөлөн аяст шүлгүүд,олны хүртээл болсон дууны  шүлгүүд, мөн хүүхдэд зориулсан танин мэдэхүйн сайхан шүлгүүд оржээ.  Ном дөрвөн бүлэгтэй бөгөөд 3 ,4 -р бүлгийг нь Орос, Америкийн яруу найрагчдын бүтээлээс орчуулсан  яруу найраг бүрдүүлж байна. Оросын нэрт яруу найрагч Е.Евтушенкогийн  "Токиод орсон цас", Литвийн ардын яруу найрагч Кристианас Донелайтесийн "Хавар" зэрэг найраглал, Анна Ахматовагийн  "Чамтай цуг тамд очьё",
Марина Цветаевагийн "Эх орон",,"Танд би дурлаагүй минь аз" шүлгүүд,
Андрей Вознесенскийн  "Сая сая сарнай" дууны шүлэг, Америкийн Эдгар
Аллан По-гийн  "Аннабел Ли" дууль , Пол Маккартнийн  "Жүүд минь" гэдэг
дууны шүлэг, Томас Лаксийн "Хөршүүд",Линн Эмануэлийн "Сарнай", "Цоожны
нүхээр шагайхуйяа" зэргийн дэлхийн сонгодог сор болсон бүтээлүүд энэ
номонд орсон байна. 

ОРЧЛОНГИЙН САЙХАН ХҮҮХНҮҮД

Шүлгийн орчуулга бол тархины “уран нугаралт” юм

АНУ-д суугаа Монгол зохиолчид:
Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт орчуулагч, яруу найрагч  Жамсрандоржийн Оюунцэцэгийг та бүхэнтэй уулзуулж байна.
“Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал”, Санниковын газар, Чонын сүрэг гээд уран зохиолын шилдэг бүтээлүүд, дэлхийн сонгодог болон ази, Зүүн европын ард түмний үлгэрийн сан хөмрөгтэй түүний дуун хөрвүүлснээр танилцсан билээ. Сүүлийн үед АНУ-ын  яруу найрагчдын бүтээлээс орчуулан мэдээллийн сайтуудаар дамжуулан бидэнд хүргэж байгаа.

Дэмис Руссосын дуулсан нэгэн дууг хоёр хүн орчуулсныг зад шүүмжлэe


Дэмис Руссосын дуулсан нэгэн дууг Баясгалан,М.Саруул-Эрдэнэ хоёр орчуулсныг үзээд энэ хоёрыг зад шүүмжилж,нэг хоёр санал хэлье гэж зориглолоо. Энэ хоёр орчуулгыг уншихад утга санаа зөв боловч хэлэхэд хэл хугалмаар хатуу үгс хэрэглэснээрээ дууны орчуулга биш болжээ. Англи хэл дээрээ тун зөөлхөн ,хэлэхэд амархан үг хэллэг байгааг
анзаарсангүй нь тун харамсалтай. Дууны шүлэгийг аль болох дуулах,хэлэх,сонсоход ойлгомжтой богино үгээр бичдэг бичигдээгүй хууль байдаг билээ. Басхүү урт эгшиг хэрэглэж үгээ зөөллөдөг туршлага ахмад,дууны үгийн яруу найрагчдын туршлага бидэнд бий шүү дээ.

МИНИЙ ЕРТӨНЦ

 Миний ертөнц
Эхийн хэвлийгээс би нүдтэй төрсөн
Ижий аавын минь өгсөн өв хөрөнгө энэ.
Энэ л нүдээрээ би бүхнийг харж явна.
Үзэж харсан бүхэн маань миний ертөнц.