Showing posts with label ӨӨРИЙН ЯРУУ НАЙРАГ. Show all posts
Showing posts with label ӨӨРИЙН ЯРУУ НАЙРАГ. Show all posts

Saturday, March 2, 2013

ӨӨРИЙН ШҮЛГҮҮД

  Эротик дөрвөн мөртүүд 

[ Орос орчуулгын хамт]
Цурам хийлгүй чамайгаа бодон үүр цайлгалаа.
Цуг байсан хором бүрийг бүүр саналаа.
Дахиж ирэхгүй мөчүүд хар үсэнд минь унаж
Даанч урт шөнө дэр нэвтлэн жиндээнэ.

Думала о тебе, не смыкая глаз, побудила рассвет нового дня.
Каждое мгновение, которое провели мы вместе, в памяти
пронзительно возвращалось
Невозвратные эти мгновения падали на мои черные волосы.
Такая долгая ночь холодом своим сквозь подушку леденила.


ДӨЧИН НАС

Энэ дөчин нас гэдэг бүсгүй хүнд
Эгчдэх ч үгүй,дүүдэх ч үгүй сайхан нас юм.
Салаа бүр нь нахиалсан ургаж гүйцсэн хус шиг
Залаа бүхэн нь дүүрэн уурагшиж идээшсэн самар шиг

Өнгө өнгө нь найрссан  алтан зул цэцэг шиг
Мэнгэ толбо нь тодорсон арван тавны сар шиг
Энэ дөчин нас гэдэг бүсгүй хүнд
Ихдэх ч үгүй,багадах ч үгүй сайхан нас юм.

ТОГЛООМ

Ирэх жил ирнээ ирнэ
Их замын салаан дээр угтаарай
Наадмын өглөө арван нэгэн цагт шүү гэж
Наадам болгон нутгийн залууд хэлсэн юмсан
Хос морьтой угтана аа гэхэд нь
Үгүй, үгүй багадана
Хоёр сүйхтэй зогсож байгаарай гэж
Хошигнож тоглон нутгийн залуутай тохирсон юмсан.

МИНИЙ ЕРТӨНЦ

 Миний ертөнц
Эхийн хэвлийгээс би нүдтэй төрсөн
Ижий аавын минь өгсөн өв хөрөнгө энэ.
Энэ л нүдээрээ би бүхнийг харж явна.
Үзэж харсан бүхэн маань миний ертөнц.