Showing posts with label Мэдээ. Show all posts
Showing posts with label Мэдээ. Show all posts

Sunday, March 3, 2013

ЗАЛУУ БАЙГАЛЬЧДЫН СТАНЦЫН АНХНЫ ЗАХИРАЛ


              Нарс гэдэг модоороо
              Наадмыг сийлсэн аав минь дээ...

Даваажавын Жамсрандорж гэдэг шавилхан шар хүү хүрээний бага
сургуулийг төгсөөд,эргээд сургуульдаа багшилж эхлэхдээ дөнгөж 16-хан
настай байжээ.Энэ залуухан багш ардын хүүхдүүдэд А,Б зааж ,ажлын
гараагаа эхэлсэн хэдий ч цаашид суралцаж ихийг мэдэх гэсэн хүсэл
мөрөөдөл зүрх сэтгэлд нь бамбар мэт дүрэлзэж байжээ.
Залуу хүүгийн зүмбэрлэх их хүсэл тэмүүлэл түүнийг тэр үеийн ЗХУ руу
хөтөлсөн байна. Дэлхийн хоёрдугаар дайны хүнд хүчир үе ч түүнийг
айлгасангүй. Тэрээр Калининград хотод Цэргийн сургуулийн химийн
ангид суралцаж эхэлсэн нь 1945 он.

Saturday, March 2, 2013

НОМЫН БАЯР

Орчуулагч, яруу найрагч Ж.Оюунцэцэгийн 2010 онд дахин хэвлүүлсэн орчуулгын 10 номны баяр "Интерном" дэлгүүрт 2010 оны 9-р сарын 17-ны өдөр болсон бөгөөд шилдэг бүтээл туурвисны учир Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал хүртсэн юм. Энэ баярын үеэр "Орчлонгийн сайхан хүүхнүүд" зэрэг дуунуудыг хамтран бүтээсэн хөгжмийн зохиолч, дуучид оролцсон билээ.


"АЛГАН ДЭЭРХ ШУВУУ НИСЛЭЭ"

Орчуулагч,яруу найрагч Ж.Оюунцэцэг  өөрийн болон орчуулсан шүлгүүдээ эмхэтгэн,Америкт шинэ ном гаргалаа. "АЛГАН ДЭЭР ШУВУУ"  нэртэй энэ номонд өөрийнх нь бичсэн ухаарал, гэгээрлийн,зөөлөн аяст шүлгүүд,олны хүртээл болсон дууны  шүлгүүд, мөн хүүхдэд зориулсан танин мэдэхүйн сайхан шүлгүүд оржээ.  Ном дөрвөн бүлэгтэй бөгөөд 3 ,4 -р бүлгийг нь Орос, Америкийн яруу найрагчдын бүтээлээс орчуулсан  яруу найраг бүрдүүлж байна. Оросын нэрт яруу найрагч Е.Евтушенкогийн  "Токиод орсон цас", Литвийн ардын яруу найрагч Кристианас Донелайтесийн "Хавар" зэрэг найраглал, Анна Ахматовагийн  "Чамтай цуг тамд очьё",
Марина Цветаевагийн "Эх орон",,"Танд би дурлаагүй минь аз" шүлгүүд,
Андрей Вознесенскийн  "Сая сая сарнай" дууны шүлэг, Америкийн Эдгар
Аллан По-гийн  "Аннабел Ли" дууль , Пол Маккартнийн  "Жүүд минь" гэдэг
дууны шүлэг, Томас Лаксийн "Хөршүүд",Линн Эмануэлийн "Сарнай", "Цоожны
нүхээр шагайхуйяа" зэргийн дэлхийн сонгодог сор болсон бүтээлүүд энэ
номонд орсон байна.